СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд ганцаараа улаан дипломтой төгссөн СТА Д.Ганцэцэг төрийн одонгоор энгэрээ мялаажээ.
\”Хувьсал\” продакшны жүжигчин түүний Монголын урлагт оруулсан хувь нэмрийг нь төрөөс өндрөөр үнэлж Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одонгоор шагнасан байна.
Д.Ганцэцэг 2000 оноос УДЭТ-т ажиллаж эхэлсэн бөгөөд \”Нууц амраг чинь болъё\”, \”Цэцэрлэгт учирсан хоёр\”, \”Тэнгэрийн хүү\”, \”Оролмаа эх” жүжгийн 2-р роль, \”Цахлай” сонгодог жүжиг, \”Жинжиймаа\” кино, \”Сийлэн бөөр” кино, \”Адам Ева” жүжиг, \”Онц сурлагатанууд орохыг хориглоно” жүжиг, \”Саран хөхөө” үндэсний түүхэн жүжиг, Шекспирийн \”Зуны шөнийн зүүд” инээдмийн жүжиг, \”Би эр хүнд хайртай\” жүжиг, \”Зэрлэг цэцэгсийн хүлэмж\” кино, \”Зүрхээр наадагч\” кино гэх мэт тайз, дэлгэцийн олон арван уран бүтээлд дүрээ мөнхөлж яваа авьяаслаг жүжигчин гэдгийг үзэгч түмэн сайн мэдэх биз ээ.
Тэрээр багадаа галзуу Ганаа хочтой байсан гэдэг. Харин жүжигчид дундаа \”алаг нүдэн\” тодотголтой билээ.