Бразилийн шигшээ багийн хөл бөмбөгч байсан Роналдиньо 37 насандаа зодог тайлжээ. Энэ талаар түүний ах Роберто де Ассис мэдэгдсэн байна. Тэрээр энэ талаар хэлэхдээ \”Тэр зодог тайлсан. Энэ жилийн ДАШТ-ний дараа бид түүнд зориулж ямар нэгэн онцгой арга хэмжээг зохион байгуулна бас Бразил, Европ болон Азид янз бүрийн арга хэмжээг явуулна. Мэдээж Бразилийн шигшээ багийг оролцуулсан тоглолтыг ч зохион байгуулна” гэжээ.
Өдгөө 37 настай Рональдиньо Бразилийн \”Гремио\”, \”Фламенго\”, \”Атлетико Минейро”, \”Флуминенсе\” Францын \”Пари Сен-Жермен\”, Испанийн \”Барселона”, Италийн \”Милан”, Мексикийн \”Керетаро” багуудад тоглож байсан бөгөөд 2003-2008 онд \”Барселона” багт байхдаа тэрээр Европын аваргуудын лигт түрүүлж, Испанийн хоёр удаагийн аварга, супер цомын эзэн болж байсан бол \”Милан” багт байхдаа Италийн аварга болж байсан юм.
Тэрээр мөн 2005 онд \”Алтан бөмбөг” шагналын эзэн болж, 2004, 2005 онд ОУХХ-ны оны шилдэг тоглогчоор шалгарч байлаа. 2002 онд Бразилийн шигшээ багт байхдаа Роналдиньо дэлхийн аварга болж байсан ажээ. Тэрээр Үндэсний шигшээ багын нийт 97 тоглолтод оролцож, 33 бөмбөг оруулж байжээ.
Ж.Батдорж