\”Багш багшдаа тусалья\” Монголын багш нарын
нэгдэл ТББ-ын ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгуулах, тэтгэврийн насыг
наашлуулах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.. Тэдний зүгээс дараах шаардлагыг тавьсан юм.
\”Багшийн тэтгэврийн насны доод хэмжээ нь эмэгтэйд 50,
эрэгтэйд 55\” гэж Монголын багш нарын онц их хурлаас тогтсоны дагуу багшийн
тэтгэвэрт гарах насны доод хэмжээг энэ байдлаар тогтоох
Ахмад багш нарын тэтгэврийн зөрүүг 2018 онд нэг удаа тэгшитгэн,
цаашид төгрөгийн худалдан авах чадварын нэг хувийн уналт бүрт түүний хэмжээг
1.5 хувиар бодож нэмж байх,
Тэтгэвэрт гарсан ахмад багш бол туршлагатай хүний нөөц тул
хүүхэдтэй ажиллах багшийн тоог нэмэх замаар боловсролыг чанаржуулах, мөн залуу
багш нарыг дэмжих зорилгоор зөвлөх багш, туслах багшийн тогтолцоог шинээр бий
болгох, тэднийг өдөр өнжүүлэх төвд ажиллуулах, хүүхэд харах үйлчилгээнд
хамруулах нөхцөл боломжоор хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх зэргээр ахмад багшид
боломж, бололцоо олгосон цогц арга хэмжээ, үндэсний хөтөлбөрийг 2018-2019 оны
хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх
Багш бүрийн боловсролын хөгжил оруулсан нэг насны хөдөлмөр,
зүтгэл, хөлсийг үнэлэн тооцож, \”салбарын халамж\”-ийг бий болгож
багшийн нэг хүүхдийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах сургалтын
төлбөрийг төрөөс бүрэн даадаг болох,
Нийгмийн даатгалын сан, нэрийн дансанд төвлөрсөн хуримтлалын
50-иас доошгүй хувиа багш тэтгэвэрт гарахдаа авдаг болох.
Хэрвээ шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн бүх хэлбэрийг
сонгох болно гэв.