Орхон аймгийн Говил баг, Вокзалын 1-р байрны дөрвөн давхрын тагтан дээрээс нэгэн иргэн өнөөдөр согтуугаар амиа хорлох гэж байсныг таслан зогсоожээ. Тодруулбал Орхон аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Л.Зоригтбаатар, олон нийтийн цагдаа О.Буд нар албан үүргээ гүйцэтгэж эргүүлээр ажиллаж байх үедээ уг иргэний үйлдлийг таслан зогсоож амь насыг нь аварсан байна.