Мексикийн Мехико хотын ерөнхий прокурор Тлалнепантл хот дахь түргэн хоолны салбарыг хаахыг үүрэг болгожээ. Учир нь нэгэн үйлчлүүлэгч бургерээс хархны толгой гарсан гэж гомдол мэдүүлсэн байна.
Эмэгтэй McDonald\’s-т хоол идсэний дараа гэдэс нь өвдөж бөөлжин эмнэлэгт хүргэгдсэн аж. Үүний дараа бургерийн үлдэгдлээс хархны биет олдсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Харин нэр хүндтэй хоолны газрын төлөөлөгч энэ бол зориуд бэлтгэсэн зохион байгуулалттай үйлдэл гэж мэдэгдсэн ч тус улсын прокуророос McDonald\’s-ийн салбарыг хаах шийдвэр ийнхүү гаргасан байна.
эх сурвалж: gereg.mn