Монголын сүмоч Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлах ёслол хоёрдугаар
сарын 4-нд Японы нийслэл Токио хотын \”Рёогокү Кокүгикан” ордонд болохоор
товлогджээ. Зодог тайлах ёслолын тасалбарын урьдчилсан захиалга хэдийн дууссан гэнэ.
Мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг Асасэкирюү
Б.Дашням 1997 онд Японд очиж, сүмогийн спортоор хичээллэж эхэлжээ. 2000 оны
тэргүүн башёд сүмогийн дэвжээнд гарч, 2003 оны хаврын башёгоос макүүчи зиндаанд
дэвшин барилдах болсон юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал
таван удаа хүртэж, сэкиваки цолд хүрч байсан юм.Өдгөө 37 настай тэрбээр зодог тайлсны дараа сүмогийн ертөнцдөө
үлдэж, ояката болох хүсэлтэй тул иргэншлээ сольж, өнгөрсөн дөрөвдүгээр сард
Япон улсын иргэн болсон юм.