Энэ сарын 30-нд Францын Везуль хотод 23 дахь удаагаа зохион байгуулагдах Азийн олон улсын кино наадамд Монголын 10 гаруй киног сонгон үзүүлэхээр болсон байна. Тус наадам манай улсыг онцлох орноор сонгосон төдийгүй Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийн онцлон урьжээ.
Уг арга хэмжээний үеэр түүний найруулсан \”Бүлээн нурам”, \”Хүн чулууны нулимс”, \”Амин мөр” зэрэг бүтээлийг дэлхий дахинд сурталчилан таниулах юм бөгөөд түүнчлэн тус кино наадмын удирдаач , урлаг судлаач Бастиан Мересонне Монголын 250 гаруй киноноос \”Монгол хүү”, \”Норжмаагийн зам”, \”Сэрэлт”, \”Аман хуур”, \”Говийн зэрэглээ”, \”Солонгын таван өнгө”, \”Гарьд Магнай”, \”Сүүдэр”, \”Аргамжаа”, \”Хүсэл шунал” зэрэг шилдэг киног толилуулахаар шийдвэрлэсэн байна.