Мексиктэй залгаа хил дагуу хана барихад 20 орчим тэрбум ам доллар
зарцуулагдана, гэхдээ Ерөнхийлөгч Трамп энэ мөнгийг Мексикээс гаргуулна гэдэгт
өнөөг хүртэл найдаж байгаа хэмээн Цагаан ордны төлөөлөгч Жон Келли өнөөдөр
мэдэгдлээ. Тэрээр Fox News телевизэд ярилцлага өгөх үерээ ингэж мэдэгдсэн
байна. Ерөнхийлөгч Трамп Мексиктэй хил залгаа хана барих энэхүү хөрөнгийг тус
улсаас орж ирэх визний мөнгө болон Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсээс
гаргуулах талаар судалж байгааг тэрээр ярилцлагынхаа үеэр онцолжээ. Өнөөгийн байдлаар АНУ, Канад, Мексик
улсууд нь Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх талаар идэвхитэй
яриа хэлэлцээр өрнүүлж байгаа бөгөөд гэхдээ АНУ-ын түнш эдгээр улсууд тус улсыг
энэхүү хэлэлцээрийг дуусахаас өмнө түүнээс гарч магадгүй гэж ихээхэн санаа нь зовниж
байгаа юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үеэр Мексиктэй
залгаа хилийн дагуу хана барих болон уг ханыг барих хөрөнгийг Мексикийн талаас
гаргуулна гэж сонгогчдод амлаж байсан юм.
Ж.Батдорж