Умард Солонгостой
холбоотой асуудлыг зохицуулахад Орос улс огт туслахгүй байна гэж АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп \”Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ \”Умард Солонгос НҮБ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийхэд нь Орос дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн тэд Хятадын бидэнд үзүүлэх дэмжлэгийг нурааж байна. Оросын Ерөнхийлөгч В.Путин Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд их зүйлийг хийж чадна. Гэсэн хэдий ч ОХУ болон АНУ-ын харилцаа доод түвшинд байгаа нь энэ асуудлыг шийдвэрлэхэд гойд нөлөө үзүүлэхгүй байгаа юм” гэсэн байна. Түүний үзэж байгаагаар энэ нь Умард Солонгосыг өдрөөс өдөрт АНУ-ын газар нутагт хүрч чадах алсын тусгалын баллистик пуужин бүтээх боломжийг улдам нэмэгдүүлж байгаа аж. Түүнчлэн Дональд Трамп өөрийн өмнөх Ерөнхийлөгчдийг Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэж чадаагүй гэж шүүмжилжээ.
Ж.Батдорж