Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замын
цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр
шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын газар
чөлөөлөлт хийгдэж эхэллээ.БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгох экспортын
хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах тус замын нөлөөлөлд өртсөн аж ахуйн
нэгжүүд газраа чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, \”Жаст ойл” ХХК, \”Шунхлай
трейдинг” ХХК, \”Таван богд трейд” ХХК нь бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж
ажиллаж байна.
Гүүрэн гарцын ажлын талбайн нөлөөлөлд \”Үндэсний соёл
амралтын хүрээлэн” ХХК-ий эзэмшлийн газар тодорхой хэмжээгээр өртөж байгаа
бөгөөд тус компанийн зүгээс газар чөлөөлөх талаар тодорхой арга хэмжээ авахгүй
байгаа учир дээрх бүтээн байгуулалтын ажил удааширч байна.Замын цагдаагийн уулзвар гүүрэн гарцын замын ажил ирэх дөрөв
дүгээр сараас эхэлнэ.