Казахстан
улсад автобус шатсаны улмаас 52 хүн нас барсан аймшигт осол гарсан тухай Дотоод
хэргийн яамнаас нь мэдээллээ. Галаас ердөө тавхан хүн зугтаж амьд үлдсэн байна. Актобе
бүсийн Иргиз дүүрэгт орон нутгийн цагаар 10 цаг 30 минутын үед уг осол гарчээ. Автобус
Узбекийн иргэдийг Орос улс руу хүрдэг Самара-Шымкентийн замаар явж байсан аж. 2,200
км үргэлжлэх уг замаар ОХУ руу барилгын ажил эрхлэхээр явдаг цагаачид их явдаг
тухай эх сурвалжууд мэдээлжээ. Түргэн тусламжийнхны мэдэгдсэнээр автобусанд 55
зорчигч, хоёр жолооч явж байсан гэнэ.
\”Амьд
үлдсэн таван зорчигчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Бусад нь бүгд амь насаа
алдсан” хэмээн мэдэгдэлд дурдсан юм. Амьд
үлдсэн жолоочийн хэлж буйгаар зорчигчд нь Узбекийн иргэд байсан бөгөөд автобус
нь Казахстанд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байсан гэдгийг Казахстаны Дотоод
хэргийн яамны ажилтан Руслан Иманкулов мэдэгджээ.
Тэрээр
Унгар улсад үйлдвэрлэгдсэн Икарус загварын уг автобусанд гал гарахад маш
хурдацтай тархаж, зорчигчид амьд гарах боломж бараг байгаагүй гэсэн байна. Энэ
загварын автобуснууд ЗХУ-ын үеэс ашиглагдаж ирсэн, нэлээд хуучин автобус аж.
Гэсэн ч галын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна.
Б.Болормаа