АНУ-ын алдартай гэрэл зурагчин эмэгтэй Кейт Мюррей ээлжит дуулианаа дэгдээгээд байна.Энэхүү зураг нь хар цагаан бөгөөд эхийн хайрын хүчний билэгдэл болж байгаа гэнэ. Гэрэл зургийн эзэн бүсгүй жирэмсний сүүлийн гурван сард хөхний хорт хавдартай гэж оношлогдсон байна. Түүгээрч барахгүй хүнд шатандаа орсон гэдгийг дуулгажээ.
Эмч нар эрсдэлийг тооцон бүсгүйг үр хөндүүлэхийг санал болгожээ. Бүсгүйн хувьд анхны хүүхэд нь байсан тул хүүхдээ төрүүлэхийг хүссэн байна. Өвчтөнийхөө хүсэлийг хүндэтгэн хүүхдийг 36 долоо хоногтой байхад нь хийсвэр хагалгаагаар авч эхийнх нь нэг хөхийг тайрсан байна. Үүний дараа хими эмчилгээ хийж эхэлжээ. Эхийн бие хүндхэн байсан тулд хүүхдээ хөхөөр хооллохгүй байхыг зөвлөсөн байна. Гэвч бүсгүй хүүхдээ өрөөсөн хөхөөрөө хооллох болсон байна.
Гэрэл зурагчны хэлж буйгаар энэ зургийг хараад хүний зүрх хурдан цохилохгүй байхын аргагүй. Эх хүний хайр ямар агуу болохыг харж болно. Энэ зургийг дарахад маш хүнд байлаа. Эх хүний зүрх сүүлийн амьсгалаа хураатал үрийнхээ төлөө цохилж байдгийн тод жишээ гэжээ. Энэ зургийг facebook-т байрлуулахад олон сая хүн эх хүүхдийн төлөө залибрах болно гэжээ.
Эх сурвалж: TIMES.MN