УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцэнэ.
О.Баасанхүү нь намын бага хурлыг зарлан хуралдуулж, улмаар Их хурлаа Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Тус хуралдаанд оролцсон гишүүд О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон бөгөөд тэрээр намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан юм. Дээд шүүхийн хуралдаан энэ сарын 5-ны өдөр хуралдах байсан ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, О.Баасанхүү нарын саналаар хойшлуулаад байлаа.
Ийнхүү өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвээр үлдэх үү, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шинэ даргаар бүртгэж авах уу гэдэг нь тодорхой болох юм.