Макаогийн
цагдаа нар 47 сая хонг конг доллар буюу зургаан сая ам.долларын хасаа
хулгайлсан дилерийг эрэн сурвалжилж байна. Гэвч цагдаагийн ажилтнууд хулгай
гарсан Винн Макао дахь уг казиногийн нэрийг нууцалж байгаа бөгөөд хасааг VIP өрөөнөөс авсан
гэдгийг хэвлэлийнхэн мэдээлжээ.
Дэлхийн
мөрийтэй тоглоомын хамгийн том төв болсон Макао улс нь казиногийн зургаан том
операторын өлгий нутаг юм. Энэ нь Хятадын бүс нутагт казиногийн мөрийтэй
тоглоомыг хууль ёсоор хүлээн зөвшөөрдөг цорын ганц газар юм.
Винн
Макао нь Лас Вегаст төвтэй Винн Резортын эзэмшилд байдаг аж. Хулгайлагдсан
хасаануудыг зөвхөн Винн казинод нь солиулах боломжтой гэнэ. Цагдаагийнхан уг
хэрэгт өөр бусад хүмүүс холбогдсон эсэхийг шалгаж байгаа аж. Макаогийн Тоглоомын
хяналт, зохицуулалтын хорооноос уг үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд
казиногийн операторуудад аюулгүй байдлаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг
анхааруулсан байна.
Макаогийн
казиногийн ашиг орлого 2017 онд 33 тэрбум болсныг тус хорооноос мэдээлсэн юм. Казинод
хулгайн хэрэг ховорхон гардаг, бараг сонсогддоггүй аж. Харин 2016 онд VIP өрөөний хянагч L’Arc Macau-гийн казино дахь
тоглоомын өрөөнөөс 99 сая хонг конг доллар хулгайлж байжээ.
Б.Болормаа