Баруун Европын орнуудад хүчтэй хар шуурга дэгдсэнээс 10-аад хүний амь
эрсэдсэн талаар DPA агентын мэдээллээс ТАСС иш татажээ. Байгалийн гамшгийн улмаас Германы газар
нутаг болох хойд Рейны –Вестфалия, Тюрингия, Мекленбург- Өмөнөд Померанд
автомашины ослоор зургаан хүн амиа алдсан байна.
Шуурганд аврах ажиллагаа явуулж байсан
аврагчидаас хоёр хүн хүчтэй салхинд унасан модонд даруулан амиа алдажээ. Нидерландад хар шуурганд нэгдүгээр сарын
18-д хамгийн багадаа гурван хүн нас бараад байна. Цаг уурын тааламжгүй
нөхцөлөөс болж амстердамын Схидход нисэх онгоцны буудал агаарын шугамаа бүрэн
зогсоосон байна. Белгид шуурганы улмаас унасан мод машинтай
зочигч дээр унаж зорчигч нас барсан байна.
Германы цаг уурчдын мэдээллэснээр салхины
хурд 44.4 м/с хурдтай байжээ. Төмөр замынDeutsche Bahnконцерн
Германы бүх нутагт алсын шугаманд явдаг галт тэрэгнүүдээ бүрэн зогсоосон байна.
Зарим газаруудын сургууль болон хүүхэдийн цэцэрлэгүүдийг түр хаасан байна.
Ц.Пүрэвдорж