Энэ
сарын 21-ний ням гаригт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол
\”Боловсрол\” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2017 оны
арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт
хийсэн баримтаа 2018 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим
төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой. Ингэснээр НӨАТ-ын
урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.
Ням гаригт явагдах тохирлын супер шагнал 150,000,000 төгрөг байна.
НӨАТ-ын сугалааны тохирлын хэмжээ 2018 онд өөрчлөгдсөн билээ. Гэхдээ энэ
өөрчлөлт 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн
баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм байна.