Шведийн Нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх
ухааны академид \’\’2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо
дэвшүүлнэ үү\’\’ гэсэн албан ёсны захидал нэгдүгээрсарын ихээр иржээ. Энэ дагуу Монголын зохиолчдын эвлэл тэргүүтэй
мэргэжлийн байгууллагууд зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг 2018
оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа гэнэ.
Монголын зохиолчдын эвлэлээс гурван хүний нэр
дэвшүүлсэн
байгаа гэнэ. Түүний нэг нь нэрт
зохиолч, яруу найрагч Д.Урианхай юм. Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлсэн хүмүүсийг энэ сарын 24, 25-ны өдөр олон нийтэд зарлах юм
байна. Шведийн Нобелийн хороонд Д.Урианхай гуайн холбогдох бичиг баримтыг
илгээхээр бэлтгэж байгаа гэнэ.