Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын хурандаа А, Д нарыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр тэднийг улсын нууцад хамаарах хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Одоогоор мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж эх сурвалж хэлсэн юм. Хэрэгт холбогдсон хурандаа нарыг өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулжээ.