Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын сайд
Н.Цэрэнбатад өөрийн цахим хуудсаараа дамжуулан хатуухан анхааруулга өгчээ. Тэрээр
\”БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа
зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах,
нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх
ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” гэжээ.