\”Ленты.
Ру”-ын редакцид олон зориулалтын робот \”Соратник” цогцолборын хээрийн туршилтын
видео бичлэг иржээ. Бичлэгт байлдааны цогцолбор машины хүч задлах явцад явах
ангуудыг шалгаж улмаар 800 хүртлэх зайнд галын үүрэг биелүүлсэн бичлэгийг
харуулжээ. Төгсгөлд нь шөнө-үзэгдэх орчин хязгаарагдмал нөхцөлд хэрхэн галын
үүрэг гүйцэтгэхийг үзүүллээ.
Анхны
\”Соратник”-ийг \”Армия-2016 \”-д болсон цэрэг-техникийн форум дээр танилцуулсан
юм. Энэ цогцолбор нь хүнд калибрын пулемёт, радио холбооны хамгаалалттай
удирдлагын компьютрын систем, тагнах ба хянах хэрэгсэлүүдээр тоноглогдсон
байна.
\”Соратник”-ийг тагнах, газар орныг хамгаалах болон эргүүл, хяналт
явуулахад ашиглахаас гадна галт хэрэгсэл ба шархатныг хүргэж, тээвэрлэх болон
минжсэн талбайг цэвэрлэхэд ашиглаж болно.
Энэ
цогцолбор нь том калибрын машин буу, аюулгүй радио холбооны суваг бүхий
компьютерийн хяналтын систем, илрүүлэх болон тандалтын төхөөрөмжөөр
тоноглогдсон. Машин идэвхгүй горимд ч
ажиллах чадвартай гэнэ.
Ц.Пүрэвдорж