Өнгөрсөн сарын дундуур Мумбайн эмнэлэгт цагдаа нар нэр нь үл мэдэгдэх 50 орчим насны эрэгтэйг авчирчээ. Францын AFP агентлагийн уламжилснаар, түүнийг Паракаш гэдэг бөгөөд автобусны буудал орчмоос олж авчирчсан байна. \”Локманья Тилак” эмнэлгийн эмч тухайн иргэнийг нас барсанд тооцон, цогцсыг нь задлан шинжилгээ рүү шилжүүлсэн байна.
Мумбайн цагдаагийн төлөөлөгч Ашок Дудхэ хэлэхдээ \”Задлан яг эхлэх мөчид цогцос сэргэсэн нь гайхшралд оруулсан. Эмч нар нас барсны гэрчилгээг ажилчдаас аван урж хаясан” гэжээ. Мөн тэрээр тус эмнэлэг өөрсдийн хайнга байдлыг нууж, хууль хүчнийхнээр шалтаглаж байна” гэж үзэж байгаа аж. Эдүгээ тус эмнэлгийн эмч ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Нас барсанд тооцогдсон, Мумбайн иргэн Паракашийн хувьд эмнэлэгт эмчлүүлж буй юм байна.