Төрд хадагдсан мэт албан тушаалаас албан тушаал руу
томилогдож байдаг олон эрхмүүд бий. Тэдний нэг нь Сангийн дэд сайд асан С.Пүрэв
гэмээр. Гангар инвестийн захирал С.Пүрэв 2012 оны 10 дугаар сараас Сангийн дэд
сайдын албан тушаалыг хашч байгаа. Өмнө нь Улсын төлөвлөгөөний комисс,
Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд мэргэжилтнээс эхлээд гадын дарга хүртэл ажиллаж
байсан төрд данстай нэгэн. Гэвч Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж
дэд сайдуудыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин С.Пүрэвийг дэд сайдаас
чөлөөлсөн ч Сангийн яамнаас тийм амар явуулахгүй бололтой юм. Тодруулбал,
түүнийг Сангийн сайдын зөвлөхийн албан тушаалд томилсон байна. Ёстой л төрд хадаатай эрхэм юм даа.