Австралид
аврагчид шинэ төрлийн дрон төхөөрөмжийн тусламжтайгаар өсвөр насны хоёр хүүгийн
амийг аварчээ. Тэрхүү дроныг аврагчид уснаас хүний амь аврахдаа ашиглахаар
суралцаж байгаа аж.Харин
усанд сэлэгч 15-17 насны хоёр хүү Шинэ Өмнөд Уэльсийн Леннокс Толгойн эрэгт сэлж
байхад нь хүндрэл тулгарч, ийнхүү аврагчдын тусламж хэрэгтэй болжээ. Эргээс 700
метрийн зайд тэд хүчтэй давалгаатай тулгарсан байна. Аврагчид тэдэн рүү хийлдэг
аврах завийг дроноор хүргүүлэн унагаж, түүний ачаар сэлэгчид эрэг дээр эсэн
мэнд иржээ.
Тус улсын
дэд сайд Жон Бариларо энэхүү аврах ажиллагааг түүхэнд тэмдэглэгдэх онцгой үйл
явдал боллоо хэмээн сайшаагаад \”Урьд өмнө үүнтэй адил хөвөгч төхөөрөмж ашиглан
аврагчид хүний амь аварсан тохиолдол гарч байсангүй” гэсэн байна.Өнгөрөгч
12 дугаар сард Шинэ Өмнөд Уэльсийн засаг захиргаа энэ төрлийн төхөөрөмжид 430
мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийснээ зарлаж байсан билээ.