Эрүүгийн цагдаагийн
албаны гуравдугаар хэлтсээс нийслэлийн хэмжээнд \”Бэлгийн мөлжлөгийн эсрэг”
нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж 18-19-нд шилжих шөнө Баянгол, Баянзүрх,
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун, массажны
газруудад гэнэтийн шалгалт явуулжээ.Шалгалтаар Баянгол
дүүргийн 5, 4, 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тодорхой нэр хаяггүй
саун массажны таван газар, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл
ажиллагаа явуулдаг саун массажны газруудад эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд татан
оролцуулж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан болон орон байраар хангасан
үйлдлийг илрүүлэн таслан зогсоосон байна. Биеэ үнэлж бэлгийн мөлжлөгт өртөж
байсан 29 эмэгтэйг олж тогтоон бүртгэл судалгаанд хамруулжээ.
Тэдний хоёр нь насанд
хүрээгүй бөгөөд нэг нь жирэмсэн байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тус
дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр, хаяг нь тодорхойгүй
сауны газрыг шалгахад дөрвөн эмэгтэйн биеийг үнэлүүлж байсан бөгөөд нэг нь
насанд хүрээгүй болох нь шалгалтаар тогтоогдсон байна.