Монгол Улсад гал
түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан
Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги,
байгууллагуудын хооронд \”Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээнийг зохион
байгуулахаар болжээ. Алба хаагчдын
чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний багаар ажиллах
чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 26-нд
\”Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд болох юм байна.
Тэмцээнд Онцгой
байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгах анги, Уул уурхайн
аврах анги, Хангалт үйлчилгээний анги, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Давтан
сургалт, сэргээн заслын төв, нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн иргэдийг
гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, Ахмадын хорооноос нийт 18 багийн 90
гаруй тамирчин оролцох юм байна.