Эх хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдын санаачлагаар Автотээврийн залуучуудын холбооноос Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгоны авто вокзалд \”Эх, нялхасын өрөө\”-г тохижуулж өчигдөр ашиглалтад орууллаа.
Ингэснээр тус авто буудлаас хот, хооронд зорчиж буй эх, хүүхдүүд тав тухтай орчинд амарч, ундлах нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Энэхүү өрөөг тохижуулахад МУ-ын гавьяат тамирчин Т.Түвшинбаяр, ЗТХЯ-ны хэлтсийн дарга Г.Гантулга, Автотээврийн хяналтын улсын байцаагч Ч.Маулет, ЗТХЯ-ны Ахлах мэргэжилтэн С.Эрдэнэсайхан нар дэмжлэг үзүүлжээ.