Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Уул
Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны \”Алтан унжлагат\” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 4. Адъяа гараг. Шувуун хушуут одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр.
Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна хэмээжээ.