Орц:
- Өндөг – 2шт
- Цөцгий – 1 халбага
- Шар айраг – 1 халбага
- Гурил – 150гр
- Давс
- Элсэн чихэр
- Ургамлын тос – 100 г
Шар айрагтай жаврай (блинчик).Өндөгний шараа цөцгийтэй зуурч шар айргаа хийж сайтар хутгана. Зуурмаг дээрээ гурилаа бага багаар цацан нэмж хутгах бөгөөд энэ үед давс, элсэн чихрээ нэмж цацна. Бэлэн болсон зуурмаг дээрээ өндөгнийхээ цагааныг хольж сайтар хутган зуураад зуурмагаа хэсэг хугацаанд амраана. Хайруулын тавагт бага зэрэг ургамлын тос хийж сайтар халсны дараа шингэн зуурмагаа бага багаар таслан зөөлөн гал дээр блинчикээ хайрна. Бэлэн болсон жаврай дээрээ төрөл бүрийн шанз (будаатай хуурга, жимсний чанамал, чихэртэй аарц, г.м) тавьж орооно. Тавтай хооллоорой!