Өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн замын цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ. Уг этгээд замын цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүйгээр үл барам зугтах гэж оролдож, улмаар цагдаагийн албан хаагч руу буудсан байна. Харин энэ үед азаар цагдаагийн алба хаагч суманд оногдолгүй зүгээр өнгөрчээ.
Өмнө нь тэрхүү сэжиг бүхий этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг этгээд өмнө нь хэд хэдэн удаа ял эдлээд суллагдаж байсан бөгөөд хамгийн сүүлд байгаль хамгаалагчийн биед халдсан хэрэг үйлдээд оргон зугтсан юм байна.
Ж.Бат