Дэлхийд хамгийн их хэрэглэгддэг Facebook сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг Пало-Альтод болсон хэвлэлийн хурал дээр Facebook-ийг хаах болсон талаар мэдэгдэв гэсэн мэдээлэл цацагдлаа. Тэрээр \”Facebook сүлжээгээр дамжин үйлдэх гэмт хэргийн гаралт өдөр тутамд санаанд оромгүйгээр хурдацтай нэмэгдэж сайн талаасаа илүү муу тал нь давамгайлах болсон ба удирдахад хүндрэлтэй болсон тул 2018 оны гуравдугаар сард сүлжээний үйл ажиллагааг зогсооно. Facebook хяналтаас гарч, түүнийг удирдахаас үүссэн стресс миний амьдралыг сүйдэллээ. Би үүнд төгсгөл тавих ёстой. Үнэнийг хэлэхэд би энэ шийдвэрээ зөв гэж бодож байна. Сүлжээ байхгүй бол хүмүүс гудамжинд гарч жинхэнэ найз нөхдөө олох болно. Энэ сайхан хэрэг шүү” гэж мэдэгдсэн хэмээн уг мэдээлэлд дурджээ.