Монгол HD телевизээс албан ёсны эрхтэйгээр хийж буй \”Авьяаслаг Монголчууд\” шоу нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш Монголчуудыг байлдан
дагуулсаар байна. Сүүлд гарсан судалгаагаар \”Авъяаслаг Монголчууд\” шоуг гарах үеэр Монголчуудын 99,3% нь үзэж байна гэсэн итгэмээргүй үзүүлэлт гарсан байсан. Монгол HD телевизийн хамт олон тус шоугаараа дэлхийд гайхагдах \”Жинхэнэ Монгол авъяастан\”-ыг тодруулахаар ажиллаж байгаа юм.
Тэд орон даяар авьяастан тодруулах ажилдаа орж, Монгол орны өнцөг булан бүрээс хоёр мянга гаруй оролцогчид тус шоунд өөрийн авьяасыг үзүүлсэн байна. Өчигдөр шоуны хагас шигшээ буюу шилдэг 32-ыг тодруулах 2-р шат амжилттай болж өнгөрлөө. Харин шоуны нэгдүгээр шатанд орсон\”Том Толгойтнууд\” гэх 2 оролцогч нэгэн зэрэг хасагдсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Тэрээр Ховд нутагтаа XD хэмээх грүүпийг байгуулж, хамгийн өндөр цалинтай Монгол хүнийг ажиллуулах хүсэлтэй яруу найрагч Г.Чойсүрэн, Улс орон төр засгаа өөрийн биеэр төвхнүүлэх бодолтой Үндсэрхэг шүлэгч хүү Г.Ганбаатар нар шүүгчдийн шатанд зэрэгцэн зогсоод хасагдав. Гэвч тэдний агуу их хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл зогсоогүй харин ч улам их урам зориг авлаа хэмээжээ.
эх сурвалж: kaka.mn