ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путин Оросын үнэн алдартны эрэгтэйчүүдийн сүмд усан ариуслын зан үйл хийжээ. Ерөнхийлөгч Путин
Ленинград муж, Санкт Петербург хотод хийсэн айлчлалынхаа дараа Тверь
мужийн Нило-Столобенскийн эрэгтэйчүүдийн хийдэд зочилсон байна. Энэ үеэр тэрээр тус хийдийн Селигер
нуурын усанд шумбан, усаар ариусгах шашны зан үйлийг үйлджээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар хэлэхдээ \”Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Оросын үнэн алдартны шашны Бурхны загалмайлсны баяр таарсан тул энэ баярт зориулсан ёслолд оролцсоноос гадна Селигер нуурын усанд шумбан усаар ариусгах зан үйлийг хийлээ” гэж хэлсэн байна. Тэрбээр мөн цааш нь хэлэхдээ \’\’Энэ жил Оросын төвийн нутгаар хэт хүйтрээгүй бөгөөд нуурын ус шөнөдөө хасах 6-7 хэм орчим байгаа мөн Ерөнхийлөгч анх удаа ингэж өвлийн улиралд тохиодог шашны энэ баяраар усанд шумбаж байгаа юм биш, өмнө нь тэрээр хэд хэдэн удаа энэхүү зан үйлийг хийж байсан гэж тайлбарлажээ.
Ж.Бат