Кабул
хотноо Интерконтинентал зочид буудлын зоогийн газарт зэвсэгт этгээдүүд халджээ.
Тэд \”Гадаадын иргэд хаана байна?” хэмээн хашхирч байжээ. Ийнхүү халдлага гарах
үеэр гадаадын 14 иргэн, Афганийн дөрвөн хүн амь насаа алджээ.
Афганистаны
Дотоод хэргийн сайд аюулгүй байдлыг хувийн компанид шилжүүлэн өгөх шийдвэр ннь
маш том алдаа байсан хэмээн мэдэгдсэн байна. Халдлагын үеэр барилгыг бүхэл
шөнийн турш хяналтандаа байлгасан этгээдүүд рүү Афганийн цэргүүд дайрч, 160
хүнийг аварчээ. Дайралтын үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийн гурав нь алагдсан
аж.
Афганийн
агаарын тээврийн \”Kam Air” компанийн
мэдэгдсэнээр орон нутгийн сэтгүүлч Билал Сарвари болон түүний арван ажилтан
амиа алджээ. Тэдний хоёр нь Венесуэль, зургаа нь Украйны иргэд байсан гэнэ. Мөн
амиа алдагсдын тав нь нисгэгч байсан бөгөөд багийн 14 гишүүн сураггүй алга
болжээ.
2011 онд
зочид буудалд халдлага үйлдсэн гэгдэх Талибаныг уг хэрэгт сэжиглэж байгаа аж.
Б.Болормаа