Бага насны
хүүхдүүдийг айлган сүрдүүлж, зодож дээрэмддэг бүлэг этгээдийг Нийслэлийн
цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид илрүүлэн баривчиллаа. Тэд
урьд онуудад дээрмийн гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан А /20 настай/,
Х /21 настай/, Б /19 настай/ нар бөгөөд одоогоор 12 удаагийн дээрмийн үйлдлийг
тогтоон шалгаж байна.
Гэмт этгээд \”Яагаад
гэмт хэрэг үйлдэх болсон бэ гэхээр ар гэрийн асуудал хэцүү, ганц удаа хэрэг
хийгээд амархан мөнгө олдог болохоор болох юм байна гэж хэтэрхий буруу бодсон.
Дараа нь их харамсдаг юм байна. Үеийнхэндээ хандаж хэлэхэд, амар хялбар аргаар
мөнгө олдог иймэрхүү хэрэг төвөг битгий хийгээрэй. Өөрсдийн ажил хөдөлмөрөөр,
хөлсөө дуслуулж мөнгө олоорой гэж хэлмээр байна.” гэж ярьлаа.
Нийт эцэг
эхчүүдэд анхааруулахад бага насны хүүхдүүдээ өдрийн цагаар хараа хяналтгүй
байлгах, үнэтэй эд зүйл, гар утас зэрэг үнэт зүйлс хэрэглүүлэхээс аль болох
зайлсхийх, татгалзах хэрэгтэй. Энэ нь гэмт этгээдийн халдлагад өртөхөөс
урьдчилан сэргийлэх хэлбэр болдог юм гэдгийг цагдаагийн байгууллагаас
анхаарууллаа.