Өвлийн сууцны
цонхыг түлхэн орж, төмөр сейфийг нь эвдэн шинэ цагийн халтар манан хөөрөг, их гарын
мөнгөн аяга, дунд гарын гурван мөнгөн аяга, Dell зөөврийн компьютер болон монетон ээмэг, хоёр гар утас, мөн
бэлэн хоёр сая төгрөг алга болсон гэх мэдээллийн дагуу СХД-ийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид шуурхай шалгаж,
17-21 насны Б, Н, О нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлжээ. Дээрх этгээдүүд нь
өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан
дүүргийн нутаг дэвсгэрээр орон байрны хулгайн 30 гаруй гэмт хэрэг үйлдсэн
байна. Хулгайн замаар олж авсан үнэт эдлэлийг Чингэлтэй дүүргийн Урт цагаанд
байрлах алт, мөнгөний дархан ажиллуулдаг иргэн Э-д, цахилгаан барааг ломбарданд
тавьдаг болох нь тогтоогджээ.