Асашёрюү Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн
ард иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Сонгинохайрханчуудад хандан нэлээд хатуухан
үгсийг хэлээд авсан юм. Тэрээр өөрийн сэтгэл гаргаж хийсэн ажил нь талаар
өнгөрч байдагт бухимдаж, төрийн албан тушаалтнуудыг ажлаа хийхийг шаардаж
байлаа. Тэрээр \”Миний ах Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн, сайд хийж байгаа, та бүхэн мэднэ.
Хариуцлага гэдгийг хэн хүнгүй, ах дүүс, гэр бүл дотроо, ойр орчимдоо, албан
тушаал болон хүрээлэлдээ анхаарахгүй бол болохоо больсон байна. Яагаад гэвэл
2008 оноос хойш би СХД-ийн эрүүл мэндийн салбар болон бусад салбарт,
Улаанчулуутын хогийн цэгт \”Үзээд ирээч, надад туслаач” гэж дандаа японоос
хүмүүс явуулдаг байсан. Эмнэлгийн зургаа долоон машин бол Тэрбишдагва болон
Сумъяабазар, бусад залуучууд дүүрэг болгонд нь өгсөн. Одоо байгаа үгүйг нь ч
мэдэхгүй байна. Очсон байгаа л байх. Гэхдээ иргэдэд үйлчилж байгаа царай нь
энэ. Мөн хогны асуудлыг шийдье гээд гурван удаа гурван баг явуулсан.
Сонгинохайрханы Ж.Сандагсүрэнд хариуцлага тооцохгүй бол болохгүй байна. Дандаа
Сумъяабазарын цэргүүд.
Бухимдал бол хязгааргүй их байгаа. Одоо дэлбэрэх шахаад байна. Би өдөр болгон сошиал мэдээгээр харж байхад СХД-ийн үйл ажиллагааны албаныхан ямар ч мэдээлэл байдаггүй. Ямар нийгэмд бид амьдраад байгаа юм бэ? Мэдээллийн эрин зуун болчихсон байгаа биз дээ.
Би бол Сумъяабазарт маш сайн
хэлж, захиж байгаа. Миний СХД-ийн ард түмэнд зориулсан эмнэлгийн олон үйл
ажиллагаанууд бүгд байхгүй болчихсон. Нэг хүн пиар хийгээд гараад явдчихдаг. Үүний
эсрэг би зогсоно, дуугарна. Асашёрюү ах нь гишүүн, сайд учраас ингээд байна гэж
магадгүй. Үгүй, тийм юм байхгүй. Энийг хийх ёстой болоод байгаа юм. Ард түмний
итгэл найдвар дээр гарсан хүмүүс ажлаа хийгээч ээ.” хэмээн бухимдангуй үгсийг
хэлсэн юм.