Дэлхийн тэнгисийн усны температур 2017
онд түүхэнд тэмдэглэгдэж байгаагүй дулааны шинэ дээд хэмжээнд хүрсэнийг
тогтоожээ. Ийм дүгнэлтэнд Хятадын шинжлэх ухааны
академийн мэргэжилтнүүд хүрсэн талаар ТАСС дамжуулжээ. ХШУА-ийн Физикийн Их сургуулийн баталсанаар
усны дээд үений 2км гүнтэй усны илүүдэл дулаан \”2016
онд БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний жилийн хэрэглээ\”-нээс 700 дахин их эрчим хүчийг
агуулдаг.
Усны нийт хэмжээний халалт Атлантын болон Өмнөд тэнгист илүү байсан ч
манай гариг дээрхи бусад усны хэсгүүдэд дулаан тэмдэглэгдсэн байна. ”Далай
тэнгисийн эко системд аюул нүүрлэж байна. Усны температур нэмэгдэж байгаа нь
тэнд амьдардаг шүрэн арал болон далайн амьтадад аюул учруулж болзошгүй” гэж
эрдэмтэд үзэж байгаа юм.
Хятадын шинжээчид, тэнгис-далайн дулаарал нь
мөсөн бүрхүүлийг хайлахад хүргэх бөгөөд тэгээд ч усан доорх усны урсгалын
системийг өөрчлөхөд хүргэж болзошгүй. Энэ нь дэлхийн температурыг зохицуулахад
ихээхэн нөлөөлөх болно гэж үзэж байна.
Дэлхийн далайн тэнгисийн ус дулаарах нь – цаг
уурыг өөрчлөх гол үзүүлэлтийн нэг юм. Ус өндөр дулаан агуулдаг бөгөөд дэлхийг
дулаарлын даяаршилд хүргэх энергийн эх үүсвэрийн 90% гаруйг бүрдүүлдэг юм
байна.
Ц.Пүрэвдорж