Энэ оны нэгдүгээр сарын 21-ний шөнө Мөрөнгөөс Ханхын чиглэлд зорчиж явсан 11 хүнтэй фургон машин Хөвсгөл нуурт цөмөрчээ. Машинд сууж явсан 11 иргэн бүгд эсэн мэнд гарч чадсан байна. Уг машин нь Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн машин бөгөөд тус сургуулийн багш нар Мөрөн хотод залуу багш нарын тэмцээнд оролцоод буцаж явсан аж. Харин фургон машин нь нуурын гүнд орсон учраас татаж авах боломжгүй болжээ. Энэ жилийн хувьд нийт нутгаар дулаан байгаа тул гол, мөрний ус бүрэн гүйцэд хөлдөөгүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газар сэрэмжлүүлсээр байтал иргэд хайнга, болгоомжгүйн улмаас ийнхүү нуураар зорчсоор байгаа аж.