Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биеннальд монгол улсыг төлөөлөн оролцоод ирсэн \”Хөх тэнгэрийн дор төөрөгсөд\” буюу \”Lost in Tngri\” үзэсгэлэнг 976 урлагийн орон зайд дэлгэн үзүүлж олон нийтийн хүртээл болгох гэж байна. Үзэсгэлэн 2018 оны нэгдүгээр сарын 26-аас хоёрдугаар сарын 9-н хүртэл үргэлжилнэ.
Өнгөрсөн жилд дүрслэх урлагийн салбарт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлын нэг бол Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биеннальд монгол уран бүтээлчид \”Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотноо дэлгэн үзүүлж зургаан сарын туршид олон улсын урлаг судлаачид, сонирхогчдын анхаарлын төвд байсан явдал байв. Венецийн биенналийн ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс 2 дахь удаагаа энэхүү өндөр нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд оролцсон юм.
\”Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнд Монгол улсын төрийн соёрхолт Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар өнөөгийн монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулмагдсан асуудлуудыг хөндсөн өрөг, видео, дуу авиа бүтээлүүдээр оролцлоо. Тэрээр диваажинг санагдуулам онгон дагшин байгальдаа нүүдлийн соёлоо түшиглэн амьдарч ирсэн монголчууд сүүлийн 20 гаруй жилийн туршид тансаг амьдрал, тав тух, эд баялагийн төлөө өөр хоорондоо тэмцэлдэн, өвөг дээдсээс үлдээсэн газар нутгаа сүйтгэж, хоёр төрлийн диваажингийн дунд төөрөлдөн, өөрийгөө гээж буйг харуулжээ.