{PAGEBREAK}[page=1][/page][code][/code]
\”Газрын харилцаа олон нийтийн нээлттэй
хэлэлцүүлэг” Соёлын төв өргөөнд боллоо. Хэлэлцүүлэгт
урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын сайд
Х.Баделхан, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези
зураг зүйн газарынхан оролцож байна.Мөн НИТХ-ын дарга С.Амарсайхан,
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн газарын албаны дарга
Э.Болорчулуун болон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар оролцож, иргэдийн ирүүлсэн
гомдол саналыг хэлэлцэж, 2017 оны ажлын тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө
танилцуулсан. Тус хэлэлцүүлэгт оролцож буй иргэд
газартай холбоотой санал, гомдолоо хэлж, хүссэн хариултаа авах боломжтой. Энд
хүрэлцэн ирсэн иргэдийн дийлэнх нь газраа булаалгасан, газрын асуудлаа
шийдвэрлүүлж чадаагүй 2-5 жил хүлээсэн асуудлаа шийдвэрлүүлэхээр хандаж байгааг
хэлж байв. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр \”НИТХ-аас санаачлан зохион байгуулж буй өнөөдрийн энэхүү
хэлэлцүүлгээс бид хэдэн долоо хоногийн өмнө газрын үйл ажиллагаатай
холбоотойгоор иргэдээс санал гомдлыг нь авсан. Энэ хүрээнд иргэд оршин
суугчдаас маш олон тооны өргөдөл гомдол ирүүлсэн байна. Өнөөдрийн арга
хэмжээг зохион байгуулж буй гол шалтгаан бол Улаанбаатарчууд бидний амьдарлын
мөнхийн сэдэв болсон, хотын өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудын ул суурь нь
болсон газартай холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх, иргэдээс ирж
байгаа санал гомдлыг яаж барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах, тэр хэмжээгээр
газрын үнэ цэнийг бий болгох асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд ярилцаж, гарц
шийдлүүдийг эрж олоход оршиж байгаа гэдгээрээ онцлог. Өнөөдөр
нийслэлд газрын албатай холбоотой үйл ажилллагааг иргэд их хэмжээгээр
шүүмжилдэг. Тиймээс бид цаашид газартай холбоотой үйл ажиллагаагилүү нээлттэй
ил тод болгох, иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг, санал хүсэлтийг нь
хуулийн хугацааг хүлээхгүйгээр гурав хоног дотор шийдвэрлэдэг болох тал дээр
анхаарч ажиллахаар төлөвлөж байна” гэсэн юм.