АНУ ирэх хавар гэхэд Афганистанд дахин мянган цэргийн албан хаагч илгээхээр
төлөвлөж байна гэж тус улсын Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан Вашингтон
Пост сонин өнөөдөр мэдээллээ. Тус сонины мэдээлснээр одоогоор цэргийн албан
хаагчдийг илгээх талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа бөгөөд АНУ-ын БХЯ-ны
сайд Жеймс Мэттис энэхүү тушаалд гарын үсэг зураагүй байгаа юм байна. Гэхдээ
энэхүү санал санаачлагыг тус улсын
зэвсэгт хүчний удирдлага дэмжиж байгаа ба Афганистанд байрлаж байгаа алан хядах
Талибан бүлэглэлийн эсрэг шинэ довтолгооныг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа
ажээ. АНУ-ын зэвсэгт хүчин 2001 оны 9-р
сараас эхлэн Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд өдгөө түүний зардалд 680
тэрбум ам долларыг зарцуулаад байгаа юм байна. Энэ хугацаанд Афганистанд АНУ-ын
2.35 мянган цэргийн албан хаагч амь үрэгдэж, 20 мянга гаруй цэрэг шархджээ. Өнгөрсөн
оны 9-р сарын байдлаар тус улсад Америкийн 15.282 цэргийн албан хаагч, 1202
энгийн ажилтан байрлаж байгаа гэсэн албан бус тоо байгаа ажээ.
Ж.Бат