Байгуулагдаад удаагүй байгаа \”Дэлхийгээр аялагчид\” клуб аялагч нартаа зориулан сар бүр нэг арга хэмжээг зохион байгуулхаар болсон ажээ. Тэгвэл энэ 2018 оны эхний арга хэмжээнд Жамбалсүрэнгийн Золбаяр буюу Монгол бадарчин Амай оролцож \”Цаг хугацаагаар” гэдэг лекцээ тавихаар болсон байна. Арга хэмжээ энэ сарын 27-ны өдрийн 18:00 цагт Монголын залуучуудын холбооны \”Залуус” танхимд зохион байгуулагдах юм байна.
Монгол бадарчин буюу Амай нь дэлхийн 86 орноор аялсан бөгөөд тэрээр энэхүү арга хэмжээний үеэр аяллын үеэр өөрт тохиолдсон сонирхолтой түүх, адал явдлууд, туршлага, зөвлөгөөнүүдээсээ залуучуудтай хуваалцах ажээ. Лекц үнэ төлбөргүй бөгөөд мөн лекцийн үеэр сонирхсон асуултаа асуух боломжтой юм байна.
Ж.Бат