Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр шатахууны үнийг нэмэх асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Мөн ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд МҮЭХ-ны ерөнхийлөгч
Х.Амгаланбаатар МҮЭХ-ны
дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, монголын боловсрол шинжлэх ухааны
үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг, монголын барилгачдын үйлдвэрчний
эвлэлийн холбооны дарга Т.Батцогт нар оролцлоо.
Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар \”Шатахууны үнэ тогтворжуулах тодорхой хяналт тавих
үүрэг бүхий хамтарсан зөвлөлийг 2013 оноос хойш ажилласан.Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг
тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн
хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” нь 2018 оны
нэгдүгээр сарын 18-ны өдөр хуралдаж тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулан,
ажиллуулж тодорхой зөвлөмжийг засгийн газарт, холбогдох компаниудад хандан
хүргүүлсэн. зөвлөмжийн дагуу шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд
өргөн хэрэглээний бензиний А-80, АИ-92 үнийн тогтвортой
байдлыг ханган ажиллахыг тохиролцсон. Гэвч сүүлийн өдрүүдэд шатахуун түгээх станцууд зохиомол хомсдол үүсгэх, олон цагаар урт дараалал үүсгэж, иргэдийн бухимдлыг төрүүлж байна. МҮЭХ-с шатахуун түгээх цэгүүдэд
ажиглалтхийсэн. зарим газар зөвхөн картаар гэрээний үндсэн дээр үйлчилдэг
хэрэглэгч нарт шатахуун борлуулж байна.Энэ чиглэлээр мүэх-д гомдол санал маш их ирсэн. Бодит байдалд борлуулалтын зохиомол хомсдолыг бий болгож байна.Зарим газар бензиний оронд АИ-92
нано технологийн бензинийг өндөр үнээр худалдаалж байгаа. Бидний судалснаар шатахууны нөөцийн хувьд хомсдол
үүсэх хэмжээний нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор холбогдох
байгууллагууд хэлсэн.
Гэвч шатахуун импортлон борлуулдаг хэдэн компани зах
зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж байгаа гэж үзэж байна. Ийм учраас хэрэглэгчийг хохироон хууль, хууль
зөрчиж зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж буйкомпаниудад
хариуцлага тооцож, хэрэглэгчийн эрхийг хамгаалахыг шаардаж байна” гэдгээ мэдэгдсэн юм.