Австралийн
Сидней хотноо галт тэрэг төмөр замын хажуугийн хязгаарлагчийг мөргөсний улмаас
осол гарч, 16 хүн гэмтэж бэртсэн байна. Осол Даваа гаригийн 10 цагт хотын
баруун хойд хэсгийн Ричмонд дахь төмөр замын шугамын төгсгөлд болжээ. Ослын
улмаас 21 настай эрэгтэй хөлөө хугалж, бусад зорчигчид нь арай хөнгөн гэмтэл
авсан байна. Цагдаагийнхан ослын шалтгааныг нарийвчлан үзэж, яагаад арга хэмжээ
авч зогсоогүйг шалгах аж.
\”Эдгээр
зорчигчид үнэхээр азтай юм. Үүнээс илүү хохирол амсаж ч болох байлаа шүү дээ”
хэмээн Шинэ Өмнөд Уэльсийн Түргэн тусламжийн ажилтан Пол Тюрнер ярьжээ. Мөн
ослыг харсан нэгэн гэрч нөхцөл байдал үнэхээр аймшигтай байсныг мэдэгдээд \”Түргэн
тусламжийнхан ослын газраас зорчигчдыг гаргаж байгаа дүр зураг үнэхээр хүндхэн
харагдаж байсан” гэсэн байна. Осол
гарах үед галт тэрэгний хурд нь саарч зогссон аж. Сидней Трэйнс компанийн
захирал Ховард Коллинз \”Галт тэрэг хашлагыг нэлээд хүчтэй мөргөсөн ч азаар
онхолдоогүй” гэжээ.
Б.Болормаа