Филиппиний Ерөнхийлөгч
Родриго Дутерте хэрвээ тэрээр үндсэн хуулийг зөрчиж, засгийн эрх барих хугацааг
хэтрүүлвэл өөрийг нь буудаарай хэмээн өөрийн улсын цэргийнхнээсээ хүсжээ. Энэ
талаар өнөөдөр Rappler.com цахим
хуудас мэдээлсэн байна. Дутерте хэлэхдээ
\”Би тоглоогүй байна, хэрвээ би засгийн эрх барих хугацаагаа хэтрүүлж, дарангуйлагч
болохоор шийдсэн бол намайг буудаарай.
Хэрвээ би Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаагаа ядаж нэг хоногоор хэтрүүлбэл Филиппиний
зэвсэгт хүчин болон үндэсний цагдаагийн газар үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлхийг
хүсч байна” гэж цэргийн баазад айлчлах үедээ мэдэгджээ. Тэрээр мөн энэ үеэр
хэлэхдээ” Үндсэн хуулийг хамгаалах явдал бол арми зэвсэгт хүчний ариун үүрэг”
гэж хэлсэн байна. Родриго Дутертег 2022 онд төрийн тэргүүнээр ажиллах бүрэн эрхийн
хугацаа нь дууссаны дараа засгийн эрхэнд суух хугацаагаа сунгахаар үндсэн
хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар завдаж байна гэсэн цуурхалтай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг хийсэн байж
магадгүй гэж \”Rappler\” цахим хуудас мэдээлжээ.
Ж.Батдорж