Хаврын халгай таны ядаргааг арилгана
Халгайн хандыг бүх төрлийн ужиг хууч, биеийн эсэргүүцэл суларсан үед монголчууд өргөн хэрэглэдэг. Иймээс та доорхи хоёр аргын нэгийг сонгоорой. Аяга халуун усанд амны том халбагаар халгайн ханд хийж, хэсэг хугацаанд идээшүүлж хөргөөд хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Үүнээс гадна 200 грамм хэмжээтэй халгайн навчийг шил архинд хийж хутгаад сэрүүн газар тавьж хонуулна. Маргааш нь харанхуй газар хадгалж, 8-н хоногийн дараа сайтар зайлсны эцэст шүүж авна. Тэр уусмалаа өглөө өлөн элгэн дээрээ, унтахын өмнө тус тус цайны халбагаар ууна. 500 грамм ийм ундааг 3 долоо хоног хэрэглэхэд хүний бие илт цовоо, эрүүл болдог. Ер нь зүрхний ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, тамир тэнхээг нөхөхөд хаврын шинэ халгай үр дүнтэй болох нь батлагдсан юм.
Хивэг ямар ч эмнээс илүу тустай
Биологийн ухааны доктор Ж.Шагж \”Хүн ба амьтны бүдүүн гэдсэнд дулааны үүсэх үзэгдэл” эрин зууны нээлт хийсэн билээ. Элэг цөс, ходоод гэдэсний өвчтэй 1000 гаруй хүнийг хивэгээр хооллоход эмгэг нь бараг 100 хувь засарчээ. Хивэг идсэнээр амин дэм, эрдэс бодис, эссэнциал, кокарбокеилаз зэрэг эм бэлдмэл хэрэглэх шаардлагагүй юм. Хивэг олдоцтой, хямдаараа ямарч хоолноос давуу билээ.
Урт наслах жор
Энэ жороор найруулсан рашааныг хүртсэн хүн өтөл насыг хүртэл эрүүл чийрэг байх юмуу одоогийн өвчнөөс салах нь лавтай юм. 1 кг хушны самрыг ширмэн уутанд нүдэж нунтаглаад 3 л шилэн саванд хийж, дээрээс нь буцалсан халуун ус хийнэ. Нунтагласан самрын дээр 1 см илүү усан бүрхүүл тогтсон байхаар усыг хийнэ. Савыг хуванцар таглаагаар таглаж харанхуй дулаан газар тавьж 4 хонуулна. 4 хонуулаад дээрээс нь 72%-ийн эмнэлгийн спирт 1 л хийж 24 хоног байлгана. Үүний дараа уг шингэнийг олон давхар маарлиар шүүж 1 кг зөгийн бал хийж сайтар хутгана. Тэгээд савтай зүйлээ дулаан харанхуй газар 4 хоног тавина. Энэ хольцыг бараан өнгийн лонхонд юүлж савлаад хөргөгчинд хадгална. Түүнээс 1 хоолны халбагыг хоолноос 15 минутын өмнө өдөрт 3 удаа ууна. Үүнийг ууж байхад тамхи татах, архи уухыг хатуу цээрлэнэ.
Ж.Бат