Оны гараад
татвар болон олон гэнэтийн \”бэлэг” хүлээн авсан Монголчууд дахин нэг дарамттай
нүүр тулсан.
Энэ бол шатахууны үнийн нэмэгдэл болоод хомсдол. Оны эхний өдрөөс л үүнийгээ
мэдрүүлж шатахуунаа хязгаарлаж эхлэхдээ ОХУ-ын Роснефть компанийн хоёр үйлдвэрт
урсгал засварт орсон, үүнээс болж манайх руу нийлүүлэх түлшээ багасгасанаас
нөөц багассан гэх тайлбар өгч байсан юм. Бодит байдал дээр манай улс өнөөдрийн
байдлаар 41 хоногийн нөөцтэй. \”Энэ бол хэвийн нөөц, өнгөрсөн жилийн өдийд ч бас ийм л
нөөцтэй байсан. Тэгэхээр шатахууны нийлүүлэлтэй холбоотой хязгаарлалт байхгүй”
гэдгийг холбогдох албаны
хүмүүс мэдэгдсэн.
Гэтэл энэ сарын 13, 14-
ны өдрүүдэд хотын ойролцоох ШТС-ууд АИ92
шатахуунаар бүрэн тасарч цөөхөн хэдэн ШТС-ууд автомашины хөлд дарагдсан.
Түгээгч нар нь шатахууны нөөц дууссан гэсэн тайлбарыг хэлж иргэдийг буцааж байсан. Харин өнөөдөр ч шатахуун хомсхон хэвээрээ. Иргэд шатахуун олж авах гэж цахим ертөнцөөр \”хаана хямд шатахуун зарж
байна” гэж хайж, шатахууны эрэлд гарсан хэвээрээ байна. Энэ шатахууны эрэл хэдий хүртэл үргэжиллэх бол.
Үнэ нэмэх шалтгаан нь
юу байв?
Манай улсад гаднаас шатахуун оруулж ирдэг тусгай
зөвшөөрөлтэй 31 ахуйн нэгж байдаг. Үүнээс томоохон 15 компани тогтмол үйл
ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалдаг \”Газрын тосны
бүтээгдэхүүний импортлогчдын холбоо” гэж бий. Тэдний мэдэгдэж буйгаар
импортлогчид 3-4 сарын өмнөөс алдагдалтай ажиллаж эхэлсэн гэнэ. Уг
асуудлаар Засгийн газарт удаа дараа мэдэгдэл хийж байсан ч дорвитой шийдэлд
хүрээгүй өдийг хүрлээ. Одоогоор шатахуун импорлогчид урд хормойгоороо
хойд хормойгоо нөхөх буюу ашгаасаа алдагдлаа нөхөж ажиллаж байна. Мөн
шатахуун импорлогчид үнийг огт нэмээгүй гэв. Гэвч бодит байдал дээл АИ95
шатахууны үнэ нэмэгдчихээд байгаа билээ.
Үнэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол өнгөрсөн онд
нэмэгдсэн хоёр ч удаагийн шатахууны онцгой албан татвар юм. Мөн Олон улсын
зах зээл дээрх нефтийн ханшийн өсөлт гэдгийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Хоёр
жилийн өмнөхтэй харьцуулахад нэг баррел нефтийн үнэ 30 хувиар өссөн байна. Үүн
дээр валютын ханш чамгүй нөлөөлсөн байна.
Н.Алт
.