Уйгур-Синьцизяны автономит бүсэд \”Цагаан хэрэм” байгуулна гэж тус бүс нутгийн дарга Шократа Закирын хэлсэнээс China Daily иш татжээ. Улсын хил хамгаалалтын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, \”Гадаадын хэт даврагсад, салан тусгаарлагчид болон террористуудаас” хамгаалах үднээс 5,7 мянган километрт байгуулна. \”Бид нийгмийн хамгаалалт болон чухал хэсгүүдийн аюулгүй байдлыг хангахад ямар нэг цоорхой эсвэл цэгийг ч үлдээхгүйн тулд боломжтой бүхнийг хийхийг хичээх болно” гэж Өрөмчид жил бүр болдог Бүс нутгийн ардын их хурал дээр зөвлөлийн дарга мэдэгдлээ.
Тэр, синьцизяны захиргаа аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор интернетийн аюулгүй байдлын хяналтыг нэмэгдүүлэх бөгөөд хил орчмын газар нутгийн дэд бүтэцүүдийг сайжруулна гэж нэмж хэллээ.
Ц.Пүрэвдорж