Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн
Хагшаал гэдэг газарт тус сумын харьяат, малчин Б-гийн долоон настай хүү энэ
сарын 14-нд Булган голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж осолдсон
харамсалтай хэрэг гарсан. Хүүг
эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл олоогүй байна. Мөн идэр есийн
хүйтэнд голын ус руу орж эрж хайхад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч эхэлсэн тул
хүүгийн ар гэрийнхний хүсэлтээр эрлийн ажиллагааг өнгөрсөн амралтын өдөр
зогсоожээ.