Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас иргэн Ч.Гансэрээтэр АТГ-т талархсан захидал ирүүлсэн байна. Тэрээр \”2017 оны 11 дүгээр сард эхнэр Б.Буянзул, 4 сартай хүү Г.Батбилэгт, мөн зам зуур дайгдсан нэг өвгөний хамт Өвөрхангай аймгийн Хужирт сум ороод буцаж Цэцэг модны даваагаар давж явахдаа цасан хунгарт машинтайгаа суусан байна. Цас их орсноос зам боогдсон, ойр хавьд машин унаа явахгүй, маш хүйтэн байсан бөгөөд Гансэрээтэр 2-3 цагийн турш цас ухсан боловч машины урд дугуй намхан эрэг рүү ороод гарах ямар ч боломжгүй болжээ. Энэ үед Авлигатай тэмцэх газрын орон нутагт томилолтоор ажиллаж явсан ажлын хэсэг таарч тэдний машиныг цасан хунгараас гаргаж өгсөн\”-ийг дурпаад саяхан тус хамт олонд баярласнаа ийнхүү илэрхийлсэн байна.
Ч.Гансэрээтэр болон түүний гэр бүлийнхэн хээр осгохоос аварч тусалсан Авлигатай тэмцэх газрын хоёрдугаар багийн хамт олонд, тэр дундаа тухайн үед томилолтоор ажилласан эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, ахлах комиссар П.Лхагвасүрэн, Т.Энхтуяа, комиссар Б.Тэрбиш, Н.Батчулуун Б.Энхжавхлан, А.Мөнхтамир, Б.Тэмүүжин, Х.Аюуш, дэд комиссар Г.Батхуяг, Г.Оргилсайхан нар болон Авлигатай тэмцэх газрын удирдлага, нийт хамт олонд талархал илэрхийлсэнд ч тус хамт олон хариу талархсан байна.
Ж.Бат